БОЛОВСРОЛ СУВАГ ТЕЛЕВИЗЭЭР ТЕЛЕ ХИЧЭЭЛ НЭВТРҮҮЛЭХ ХУВААРЬ

Боловсролын салбарт хавар бүр өрнөдөг томоохон ажлын нэг бол ЕБС-ийн төгсөх болон элсэлтийн шалгалт байдаг. Энэхүү нөр их ажил эхэлсэнтэй холбогдуулан Монголын Үндэсний Боловсрол суваг телевиз, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай хамтран  “Шалгалтандаа бэлдэцгээе” алсын зайн сургалтын теле хичээлийг албан ёсоор 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн орон даяар өдөр бүр нэвтрүүлж эхэлсэн.  
“Шалгалтандаа бэлдэцгээе” теле хичээлийн хүрээнд:

  1. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх буюу 5, 9-р анги
  2. 11-р ангиа төгсөж их, дээд сургуульд элсэгчдэд зориулан Элсэлтийн шалгалтын бэлтгэл
  3. Багшийн аргазүйг хөгжүүлэх
  4. Багшийн мэргэжил дээшлүүлэх гэсэн 4 төрлөөр явагдах бөгөөд ЭЕШалгалтанд зориулсан сургалтын нэвтрүүлгийг голчлон хүргэх юм.

Энэ удаагийн теле хичээл нь ЕБС-ийн сурагчдыг сургууль төгсөх, их, дээд сургуульд элсэх элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд болон багшийн аргазүйг хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэхэд  чухал хувь нэмрээ оруулах болно.
Теле хичээл 2010 оны 05-р сарын 28 –ыг дуустал үргэлжилнэ.